Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
Хагалгаа амжилттай болсон гэнээ

    Хагалгаа амжилттай болсон гэнээ. Одоо эмчтэй уулзах гэж байна гэнээ. Тийм мессеж ирлээ. Найз нартаа, дүү нартаа баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү. Надтай хамт байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Бүгдийг нь тэврээл үнсье ээ

Дүүтэйгээ 7.45 ярилаа. Уул нь их сэргэлэн дуу хоолойтой байна

    Хагалгаанд орохоос нь өмнө амжиж 7.45-д ярьсан. Уул нь их цовоо сэргэлэн хоолойтой, юмаа бэлдээд байж байна гэсэн. Хагалгаа 8.00 цагт эхэлсэн байхаа гэж найдаж байна. Цагаасаа хоцроогүй л бол одоо хагалгаа нь эхлээд 1.25 минут болчихлоо. Бурхан дүүг минь харж байгаа гэж найдаж байна. Одоо л хор нь хэр их тархсан болохыг эмч нар мэдэх юм, бусад эрхтэндээ бүү нөлөөлөөсэй гэж хүсэж байна. Ганцхан газар л байгаасай гэж хүснэ

2 цагийн дараа дүү минь хагалгаанд орно

   Өнгөрсөн 7 хоногийн 5 дахад дүү минь эмнэлэгт хэвтсэн шиг санаж байна. Үүнээс хойш бүтэн 7 хоног эмчилгээ хийлгэлээ. Маргааш өглөө буюу 1 дэх өдөр ба 2 цагийн дараа дүү минь хагалгаанд орно. Өглөө 8.00

   Энэ нь 2 цагийн дахаа хагалгаа нь эхэлнэ, эгч нь дүүтэйгээ хамт байгаа шүү, сэтгэл минь өвдөж зүрх минь зүсэгдэж байгаа ч бүх юм сайхан болноо гэж бодож байна. Яагаад ч юм эгч маш тайван байгаа. Сүүлийн хэд хоног маш их тайвширсан. Миний дүү ч бас тайван байгаа гэдэгт эгч нь итгэж байнаа. Айх аюулгүй, зоригтой байгаарай. Эгч нь дүүтэйгээ хамт байгаа шүү

 

Миний охин дайчин охин, ёстой мундаг

   За охиноороо нэг бахархмаар санагдлаа. Саяхан л охин минь монгол хэл сурна гээд л үсэглээд таарсан үгээ бичээд л бйасан. Энд тэндээс англи хэл фин хэлэн дээр түүх болоод монголын нутаг дэвсгэрийн талаар уншчихаад л ээждээ ярьж өгдөг байсан нь дөнгөж саяхан санагдаж байна. Гэтэл өдөр бүр ээжээ та надтай монголоор ярьж байгаарай гээд л бас би таньд энийг уншаад үзүүлэх үү гээд л яг гадаадынхан шиг л байдаг байсан юм. Сүүлийн энэ жилийн хугацаанд монгол дуунаас салахгүй, миний мэдэхгүй бүх дуучид болоод хошин шог, кино, монголд юу болж байгаа бүх улс төр болоод үйл явдлыг олоод уншчихсан байдаг. Зарим нэг хэцүү үг болгоныг асууна. Заримд нь би хариулж чадахгүй, ойролцоо утгаар нь хэлнэ. Гэтэл өчигдөр хагассайн байсан болохоор өдөржингөө 3-ланд маань хийх юмгүй, чанасан мах эргүүл гээд орой болгосон.

Цаг тутамд л ээжээ та надаас цээж бичиг хийгээд өг гээд л, би ч завгүй байнаа, ядраад байна гэсээр орой болголоо. Орой 3-лаа кино үзээд сууж байхдаа за маргааш цээж бичиг хийж үзье байз гэж бодоод л хэвтээд байлаа. Тэгээд л ойр зуурын юмаар цээж бичиг хийх гээд бодож бодож С.Пүрэвийн зохиол "Цаг цагийн урсгал" гэдэг номыг аваад эхний хуудаснаас эхлээд уншиж өгчихөөд за бичээрэй гээд бичүүлсэн чинь ёстой сайн бичиж байна. Зөвхөн гээгдэх эгшиг болоод зарим нэг мэдэгдэхгүй хүнд үгэн дээр алдаж байна. Бас ямар ч аялаггүй сайн ярьж байна. Уншиж байна. Өөрийн эрхгүй баярлаад л бүүр үнсмээр санагдаад охиныгоо үнсээд л жаахан эрхлүүлсэн чинь бөөн баяр байнаа. Хөөрхөн юмаа.

Урьд нь би "чи монгол хэл сурах гэж байна гээд битгий ухуулчих" гээд загнадаг байсан юм. Элдвийн маяг энэ тэрээ байдаггүй юм гээд их уурладаг байсан. Гэвч одоо охин минь ёстой гоё ярьж бичиж байгааг нь харахаар бүүр зааж өгөх урам ороод байна шүү. Ёстой мундаг дайчин охин. Бүүр орос хэл монгол хэл 2-ын зарим нэг үсгийн зөрөөг олоод харчихсан байна.

Энэ жил охин маань орос хэлийг үргэлжлүүлж сурч байгаа юм. Охиныгоо ядраалгүйгээр л байлгахсан гэж их хүсэж байсан чинь аль хэдийн өөрийнхөө дуртай сонирхлоороо өөрөө өөрийгөө болгочихсон байна. Өглөө ээж нь миний охиноо одоо ээж нь монголоор цээж бичиг авья гэсэн чинь Монгол хэлээ гээд л харж байснаа аймаар хурдан гүйж яваад л дэвтэр үзэг аваад ирсэн юм. За тэгээд эр үгийн "ы" эм үгийн "и" ялгаж чадахгүй байгаа ч ёстой сайн бичиж байнаа. Ерөнхийдөө өгүүлбэрүүдээ ойлгохгүй байгаа ч сайн уншиж байна. Надаас асууж байгаа үгнүүд нь гэвэл атлаа, залуугийн, ялимгүй, адаг, униартсан, гандуу, хургүй, бригад, ав, булхайн, хайнаг зүтгүүлж гэх мэт үгсийн учрыг олох гэж асууж гарлаа. Ямартай ч маш хөөрхөн нь аргагүй үсэгнүүдээ бичэмлээр зөв бичиж байнаа, маш их дадлага хийсэн байна. Энэ номны өгүүлбэрүүд нь их хүнд боловч бичиж л орхилоо.

Хөөрхөн юмаа, өөртөө байхгүй их дайчин юм. Би бодохдоо багаас нь ингээд зааж байсан бол их юм сурчихсан амар байх байж дээ гэж бодогдоод бас бахархаад л сууж байна. Яаж зав гаргаж сурсан юм болоо гэж гайхаад л байна. Миний хувьд өдрийн од шиг л монгол хэлээр ганц нэг үг хэлдэг хүн шдээ. Ажил гэр гээд үав ч гардаггүй юм. Мөн сургуульд нь монгол хэл нээх шаардлагагүй болохоор тоодоггүй явсан чинь. Одоо л заах цаг нь болсоныг хараад урам орчихлоо.

Хүнд даацын ачааны машины курст суусан анхны удаагийн жолооны сэтгэгдэл
   Монгол явж ирээд л бодол санаа минь нэг ийм хүнд даацын машин их сонирхдог болсон. Тэгээд хөөцөлдөж байж ийм курс сургалтыг олоод оо. В ангилал ба хөнгөн жижиг тэргийг 7 жил жолоодсон иргэншил бүхий хүнийг хотын таксины жолоочийн ангид суулгана гэсэн. За энэ курс маань 1 сар хэртэй хичээллэлээ. Яг л онгоцны үйлчлэгчийн хичээл зааж байгаатай адилхан. Нибагатор болоод компьютерийн кассны тооцоо гээд олон олон нарийн үйлчилгээний зүйлс заадаг. Зээлийн таксинд явах машинаа өөрсдөө сонгох гэх мэтчилэн. Шалгалтаа өгөх гэж нилээн их юм боллоо. Нибагаторын хичээл нь нэлээн хүнд, бүх хаяг адрресийг мэддэг байх ёстой. Заавал явган явж гудамж метрлэнэ. Онгорхой сүв бүрийг тэмдэглэн зурж бичиж, түүнийгээ нибагатортой тулгана. За тэгээд шалгалтандаа 2 унаж байж арай хийж нэг юм 50% 50%-тай тэнцлээ. Ингээд такси компаниуд маань ч санал тавьж байна. Бас л нээх сонирхож зөвшөөрч чадахгүй, ангилалаа солих санал тавьсан юм. Яагаад гэвэл нэг хар юмтай болчихоод авчирч ажилтай болгох замаа өөрөө эхэлж хайгаад туршаад байгаа юм шүү дээ.
За тэгээд юу болсон бэ гэвэл ангилал солих өргөдөл анкетаа бүртгүүлээд өгчихлөө. Бас л жолоо барьсан жил маань маш чухал. Ингээд л болохгүй байхаадаа гэсэн сураг чимээг сонсчихоод бараг мартах дөхөж байсан чинь СЕ ангилалд хүрч ирж сурч болно гэсэн постийг хүлээж авлаа. Ингээд яг алийг нь ч мэдсэн юм байхгүй тэдэн цагт ирнэ үү гэсэн байхаар нь явж очоод 2 удаа дүрмэнд суучихаад асуусан чинь СЕ гэдэг ангилал нь хүнд даацынх юм байна. Дүрмийн багш эмэгтэй маань бид чамд итгэж чадахгүй л байна, ийм жаахан мөртлөө яагаад энэ ангилалыг сонирхоо вэ, ямартай ч энэ хичээлд сууж бай. Төлбөр нь 1680 евро шүү дээ. Маш хүнд ажил гэдэг юм байна. За тэгээд төлбөрийнх нь талыг нь л хийчих юм бол жолоо бариулна гэж байна. За тэгээд би 3 хувааж төлөх болоод эхний төлбөрийг нь хийчихээд 4 удаагийн дүрмийн хичээлдээ очлоо. Тэгсэн жолоо хэзээ барих цагийг авах ёстой гэхээр өдөр сар хоног цагаа бичээд 1.30-ны цагийг авлаа. Авсан өдрөө ёстой санаанд ч оролгүй гүйгээд очсон чинь нэг залуухан багш дагуулаад л машины зогсоол руу аваад л алхчихсан. Тэгээд нээх том улаан машины толгойны хажууд зогсоод дүрэм зааврыг зааж өгөөд л за энэ машин шүү дээ. Эхлээд би өөрөө жолоодно, би чиний жолооны багш гээд нөгөө хаалга руугаа алхчихсан. Би ч хажууд нь зогсож байсан хаалга руугаа сарвайх гэсэн хаалганых нь үзүүрт ч хүрсэнгүй ээ.

   Жолооны багш маань хаалга онгойлгож байна. Шатаар нь гарах гэсэн чин миний урт полто тээг болоод бас өөрөө ч гарч чадахгүй өндөр шаттай юм. Ингээд нэг шатны хажуугаас нь зүүгдэж байж арай хийу капин дотор нь орсон чинь жолоочийн суудалтай нөгөөх нь туслахын суудалтай ийм хоёр суудалтай яг л гал тогооны өрөө шиг том юмаа. За тэгээд урагшаагаа хараад л жолоодож яваа замыг нь хараад л явсан чинь машинууд чинь ёстой хүүхдийн тоглоом шиг жижигхэн аймаар харагдаж байна шөө. Ингээд хэд хэдэн буудал явсны дахаа доторхи эд ангиа танилцуулаад л байна. Авсаархан ёстой гэр гэсэн үг. Ядарсан үед харанхуй хөшиг хаагаад л арын орон дээрээ унтдаг юм байна. Ор нь гэж 2м*2м за тэгээд бүх юм нь автоматаар юм байна. Жолоочийн суудал, туслахын суудал хоёрын хооронд алхаад л тун тохилог юмаа. Жолоочийн суудал тал бол бүүр бүрэн тоноглогдсон байгаа юм. Тв, нибагатор, холын зайны утас гээд л их учиртай юмм. За тэгээд 5 км барж үзлээ болох шинжтэй бас урамтай байна лээ. Ёстой бахархалтай. Бүүр сэтгэл дүүрээд л хүчтэй ч болчих шиг. Их гоё юм байна лээ шүү. За нэг иймэрхүү амягаар бүтэн жил ажлын хажуугаар хичээллэнэ.

anir chimeegyi orchin

Xyyxed nacaa ydeed ydaagyi zaluuxan eej nadad tyxain yeiin mongol ylcuiin maani bocoj xarailgaj duulj shuugaj byjignan dyrelzen acax amidralaac yidaj chib chimeegyixen tancag amidraliig xucej zorj bodoj moroodoj ybcan tuux mini cayxan met.

Getel onoodor ajliin odruud duucaj xun byxen ger gerlyygee alxax ene mochid minii cetgeld yzen yadax bac xashgirmaar neex caixan duulmaar ch yum shig medremj torox ni yutai xetsuu be!Ene ylciin dyrem juram xuuli ni xumuuciin amidrax noxtsol ni, idej uux, omcox zuux ni, bayrlaj gunix ni  xyrtel neg l cictemtei.Yag l armiin tsergiin ajil xiij baigaatai tun adilxan.Ogloo 4 tsag abtobyc yilchilgeend ybj exlene ,ajliin odruuded shoniin 01.30-d zogcono.

Delgyyr yilchilgee ni ogloo 07.00-21.00 tsagt xaana, xagac byten cain baragtai bol obliin ylirald oingorxoi yum oldoxgyi.Gertee changaxan xogjim tabix xyrtel xoriotoi ,oroinii 20.00 tsagaac xoish xogjim tabix erxgyi .Xymyyciin amgalan taiban baidal aldagduulna gex met .Yariad baibal ix olon yum bii.

Xaaya negxen neg iimerxuu bujignaj xashigchij ,xol garaa oloxgyi boltol durcguitmeer canagdax yum daa.Amidraliig bytslyylj bujignuulmaar baican ch iim anir chimeegui orchin mini ulam l chimeegui baigaad baix shig canagdax yum.Odoo byyr obol exlej baigaa boloxoor byyr ch chimeegyi zygeer ajildaa yarcan ajlaacaa gerlyygee yarcan xymyyc l taarch baina .Gertee orj ireed l chib chimeegyi orchin xogjim tabcan ch nogoo ailiin chimee ch alga.Xaaya negxen abtomashinii duu , ongots nicej bui chimee l concogdoj baina.

Yitgartai ch yum shig ezgyi aral deer gantsaaraa ch yum shig ,oir xabd xungui ch yum shig.Conin ulc shuu.Cyyl cyyldee yag ene noxtsoldoo daschixcan bololtoi jaaxan xogjim changalax yum bol bie bienee yachixab ayaarcaga gex metchilen amidral yrgeljilceer chimeegyi orchin maan.

Yadaj l neex goeood goodood baigaa xun amitan ch alga nudee xujirlaxcan gej ix bodox yum

 

zagbariin cyrgyyliin talaar 2

Za tegeed shilegdej yldcen erdoo l 10-d xyyxed yldene.End dund xuue ee, ene xuuxed yaj tentsex yum boloo denduu tsarai muutai yum gej bodox ydaa ch garna .Neg bol yamar aimaar maiga xoltei yum bee gex ch acuuda garna, neg bol denduu tyrxai yumaa gex ch acuudal garna.Magadgyi denduu targan xuuxed ch baina.Mun xogshin xuuxnuud xurtel baidag yum bilee.Zagbariin curguulid nac xargalzaxgyi gantsxan eronxii bie bolood zurag abalt neg tiim ram gol ni xeregtei .Zarim xymyyc neex xoorxon bolobch zaaj ogcon ch dendyy xurts zuragan deer garax neg bol denduu cul garaxaac bac shaltgaaldag yum bilee.Mun xyyxed bolood emegteichuud maani namxan baican ch zuragan deer ondor garax jisheetei .Zarim xun neex targan bish bolobch zuragan deer maxlag garax geed l , targabtar max shol ni taarcan bolobch tun culxan garax geed l ix olon olon acuudal baidag yum bilee.Za tegeed taiznii ard buyu curgaltnii ye bol neex gol yum bishee dandaa l xun byrt tyc tycad ni zaacan cyrgaltiig gertee dabtaad l ybaad baina.Monch ix yum shaardana mon ch ix xorongo garna daa.Cyyliin yeiin ZAGBAR OMCOGCH NARAAC SHAARDDAG YUM  ni ycand cain celj cyrax xeregtei gedeg yum bilee.Er ni zagbar omcogch gol yum bol jil jileer baga bagaa nuurnii bolood bieiin xelberiig oorchiloj yag tob bolgox ni chuxal .
Xyychin bol ocgiitei gytal deer ybj chadddag bolood nariixan tyranxai ondor gedeg baican bol orchin yeiin zagbariinxan tyranxai ,ondor ,ocgiitei gytal omcoj cyrax , nyyrnii bydalt gej xeldegyi .Orchin yeiin zagbariin cyrgyylid xamgiin gai bolj mergeshil bolgoxod cadaa boldog yum ni xymyyc ooroo ooriin dyraar nyyree bydaj cadaa bolox ba xet tyrxai xyniig xeb maygt oruulaxad tyn xetsyy, ocgiitei gytal deer ybj cyrcan geed alxaj gishgej baigaa ch byryy xemnel abcanaac xybi xyniixee ooriinxon ni zagbariig gargaxad xyndrel ychiryylj yag l ter bie daaj curcan zagbaraac ergej garch chadddagyi gex yum bilee.Ene neg xeceg bol 2 kurs buyu 2 dax jild mash nariin yzdeg.Za tegeed bydaltiin bagsh yamar goo caixaniig abch xeregle gecen teryyniig l xereglex chuxal .Iimerxyy maygaar 2 dax xicheeliin jil byten oroid 3 tsag xicheelleed shalgaltaa ogox buyu xicheeliin jiliin duuccanii zyrag abalt ,taiznii ardax buyu zagbariin oroonii xedxen minut bol tyn chuxal xeceg.Byten jiliin tyrshid abagdcan zurag abalt xyraagdaad l ybj baigaa tyyneec yu oorchilogdcon ,yug cay zaccan gex met .Za engeec cain zurag abalttai xuuxduud bol jildee 20-100 xyrtel zyragtai .Ene xeceg zyrag byx delxiid neteer taragdaj tsatsagdaj ybaa.Byx zyragiig tsomignuudaa tsyglyylax yum bol mash ix ynetei ychiraac ter byriig abch chadaxgyi baij bolno gebch ter cyrgyylid xacagdcan ch xadgalaactai l baina.Xycbel abch bolno."-r xicheeliin jil neg iimerxuu.Magadgyi delgyyriin xybtsacnii shine zagbart yrilga abcan bol bac l xoorxon bolood l baina. gecen yg.

Zagbar omcogchiin talaar bie gej bodloo medex zyileecee

Za daa , er ni minii blog neegdceneecee xoish neex caixan yum bichigdexeecee iluu gunig yitgar l bichigdcen bolob yy daa.Bichsen zyilee shalgax ch ygyi zygeer shyyd oruulaad axij neg xardag ch ygyi xyn shyy dee bi .Tegeed onoodor ene netiig neegeed bi zagbar omcogch bolob gecen garchigiig unshaad l oolxonoogiin blogoor xecej ybaad cedeblej bichie gej bodood xen negend neeree xeregtei yum bolob uu gej bodcon ychiraac medex yzcen xarcan talaar bichie.

Tiimee, bi gedeg xyn xyychinii zgbariin talaar l medexeec orchin yeiin zagbariig neex shoxoordogyi baican maani tertee 7 jiliin omnox dyrtgal .Yagaad ch yum xyn bolj torconoocoo exleed l xynii omccon yumiig l zagbar gej oilgoj xymyyciin omconoor yamar goe fashiontoi omd be gedeg ch yum yy bodoj oilgoj ybcan.

Gebch ynexeer zagbar omcogch bol zygeer neg delgyyrt zaragdcan baraa tabar bish yum bilee,nogoo l shipiitei ocgiitei gytal lab bish yum bilee.Anx oxiniigoo zagbariin cyrgyylid ogchixood ene aimaar ynetei tolboriig xiij baixad chi ocgiitei gytal omcoj cyrax xeregtei gej bagtarech yxexee donxon golood baican ye maani martagdcan shyy dee.

Zagbariin cyrgyyliin negdygeer shatnii neg jiliin cyrgyyli ni yliral bolgond oorcdiin cictemee gargachixaad xamgiin tyryynii zyil ni tyxain xyyxed bolood zaluuchuudad eronxii xynii alxaag zaadag,alxaa gishgee orconii daraa ni xoloo yaj archilax tyxaig zaadag .Ocgiitei gytaliig odor tytam omcoxiig zaadagyi zobxon ter 20-50 metr gazar zob gishgej alxax talaar zaana .Gol ni xoloo mash zob tabix ni chuxal,

xoerdygaar yliral ni bydalt bydaltiig tycgai bydagchin bydgiin yrlagiin bagsh zaana.Budaltiig odor tytmiin buyufashion enee teree geed ondoo ondoo.Bydgiin bakter enee tereeg golchilj zaana.Bolj ogbol nyyriig bydagyi bailgax talaar mash ix zaadag yum bilee.za tegeed goo caixanii xicheel ybagdaad duuclaa,Anxnii xicheeliin jiliin eronxii cicrtem xícheel duucna .Neg ygeer xelbel eronxii gol xoer zyilee yzchixlee gecen yg.

End gol cyrch bui xynii maani eronxii gol bienii zagbar mag bolood tyxain xynii xodolgoon ni xemjigdeed orchixcon baigaa.Er ni l cyyr xun maani etgeed xodolgoontei xynii dolgoonxon xodolgoontei xyn yy , geed neg ygeer xelbel nytsgeleed arga yac gargachixcan aan zan yund dyrtai ,yugaar xicheeleldeg yy gex met za tegeed l gol ramaariig l orchin yeiinx boloogood ogno shyy dee.Gexdee manaixan shig bac orocuud shig goo caixan bolood eldebiin zagbariig tac xoriglocon baidag yum bilee.Ynertei yc bolood eldebiin zyiliig bygdiig ni xoriglono .

Tsaash ni bichix gecen ajil garchixlaa daraa bolie

 

(Нийт: 141)