Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
Онна эгчдээ

Нэгэнтээ тэмдэлгээд эхэлчихсэн бол дүү нь ч бас танд төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Амьдралд хэзээ ч нугараагүй тэвчээр хатуужилтай. Амьдралынхаа төлөө тууштай тэмцэж яваа бахархмаар сайн эгч шүү. Тандаа аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе!

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай 

Хамаг бүгдээр чамайг 
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! 
Хамгийн сайн хүмүүс гэж 
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!



Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч 
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... 
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... 

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч 
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! 
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч 
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч 
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна 
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч 
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч 
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! 
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч 
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай 
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай 
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт 
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай 
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... 
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч 
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!... 

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь 
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!... 
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай... 
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи! 
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи ! 
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм 
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ 
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !... 
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ . 
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа 
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ 
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь, 
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй 
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй 
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм... 
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг 
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай ! 
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм 
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй 
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй 
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март 
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай 
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!... 
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс 
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай 
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай! 
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур, 
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст 
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!... 
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл 
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

 

Юу ч тохиолдсон бид нартайгаа сэтгэл дэхь бүхнээ хуваалцаж үргэлжид өөдрөг, урам зоригтой байна шүү.

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. nini (зочин) | 2009-03-15 23:40:15
Tursun udriin mend huregye. Az jargal husie
2. ashita | 2009-03-15 23:40:26
bayar hurgei.
3. Monuun | 2009-03-15 23:58:08
Onna daa torosn odriin haluun mendiig hyrgie!
tun saihan shyleg baina.yasan yneniig ogyylsen shyleg ve.iim l ygeer dutaj yavsan boltoi bayrallaa.
4. mongolboy20 | 2009-03-16 00:03:04
Эгчдээ болох гэж буй төрсөн өдрийн баярын мэнд хүргье . Таны хайрлаж хүндэлж явдаг шүү.
5. EmInEnT | 2009-03-16 00:07:47
зиак сайхан баярлаарай
6. amanjinka | 2009-03-16 01:07:04
баярын мэнд шүүү хө
7. Энгийн үг | 2009-03-16 02:18:07
bayariin mend hurgej bgaag huleej avaarai shine doloo honogiin ajild ni amjilt huseye
8. bolorka83 | 2009-03-16 02:25:24
ania torson odriin mend hurgiee
9. Xishgee (зочин) | 2009-03-16 09:28:26
Happy birthday to you!
10. Onna1 | 2009-03-16 13:26:01
Yamar goe yum be ! yamar goe yum be , byyr cetgel xoorchixloo,, Xairtai dyy nartaa bayrlalaa ,,,Bygdeerg ni changa tebren yncie xairtai shyy ta nartaa
11. Onna1 | 2009-03-16 13:36:29
engiin yg ; dyydee bayrlalaa yamar goe yum be ,egch xashgiraad l am maani xaagdaxgyi baina yamar goe yum be bayrlalaa minii xoorxon dyy
nini bayrlalaa chamd ch bac az jargal xycie ee,
ashita bayrlaa minii xoorxon dyy
monuun; bayrlalaa chamd ch bac ene odriin mendiig xyrgie ee,
mongolboy bayrlalaa xoorxon tsoglog dyydee
eminent ; bayrlalaa
amjinka; bayrlalaa
engiin yg; egch xyleej abcan bayrlalaa
bolorka83; bayrlalaa minii xoorxon dyy
xishigee; bayrlalaa , yamar yumaar tyc bolox yum bol doo egch chadax yum bolob yy daa, yutai ch emailaa bichchixee bi xolbogdoe
12. Dr_TLG | 2009-03-16 18:47:43
WOW tursun udriin mend shuu!
Martagdahaargui saihan temdegleerei
13. Onna1 | 2009-03-17 12:31:56
Dr_TLg; xxexexe yes wow bolloo doo bayrlalaa
14. sune | 2009-03-21 20:19:18
яана би зөндөө хоцорчиж, баяраа сайхан тэмдэглэсэн үү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.