Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
Аялал 2 ба 03.05.09

   Hel-Франкфурт-Бээжин, энэ аялалын эхний шалган өнгөрүүлэг дээрээс л паспортны хугацаа дууссанаа мэдээд ачаагаа Франкфурт хүртэл хийлгэсэн нь буруутаж эхлэсэн. Франкфуртад очоод ачааны жин хэмжээ үзээд 32 кг оруулна гэдэг юм байна. Бүүр цаана нь 72,5 кг ачаа төлөх төлбөртэй боллоо. ингээд 42 кг-г нь төлөөд шууд онгоцондоо авч ороод 32 кг ачаагаа DHL буюу Франкфуртын нисэх онгоцны буудал дотор байдаг DHL постоор монгол руу ачууллаа.

   Ачууллаахаасаа өмнө маш их том асуудал нь ачаан дотор байсан архи дарс, чихэр нь холилдоод бөөн заваарсан юм болсоон. Архи дарс нь хагараад Франкфуртын нисэх онгоцны буудал дээр ачаагаа задлаж нөгөө хагарсан шил саваа цэвэрлэж ахиж шинээр чемодан буюу хайрцагны хэрэгтэй болсоон. Нойтон чийгтэй чемодан савыг пост болоод нисэхээр оруулдаггүй юм байна. Ачаа ихтэйгээс гадна хэдэн косметик тээгээд явчихсан чинь нөгөөхийг минь оруулахгүй гээд бөөн юм боллоо. Сүүлдээ ч ёстой хэрэггүй гэж хогийн сав руу шидэж гарсан. Ер нь л Франкфуртын гаалиас гарахад аялалын жижигхэн косметикийг оруулдаг том гэсэн үнэртэй ус, косметикийг тас хориглосон байна.

   Гар ачаа 8 кг, ачаагаа өгөхөд 24 кг байх ёстой. 100 гр хэтрэх юм бол ачаанаасаа 100 гр тохирох зүйлийг аваарай гээд л ахин дахин ачаагаа уудлах гэж хөлс баас гоожоод жигтэйхэн л юм боллоо. Ачаагаа нисэхээр авч явахад маш их үнэтэй туслаа. За тэгээд очих ёстой бээжинд очлоо. /04.05/ Цагийнхаа зөрөөгөө бас ачаа хэт ихтэй явснаас болж нилээн стрессд орсондоо болоод Бээжинд буунгуутаа л сэтгэл гэдэг чинь нээх сайхан тайван олон олон ази хүмүүс, яг л монгол юм шиг харагдаад байлаа.

   Ингээд 6.15 буусан боловч 10 цагийг хүлээгээд л кофе өглөөний цай эргүүлээд яваад байлаа. Тэгж тэгж арай хийж 10 цаг болтол эгч эмэгтэй аль хэдийн онгоцноосоо хоцорсоноо мэдэж монгол ниссэн онгоц маань монголд бууж байдаг байгаа. За тэгээд нүүрээ улалзуулан байж аир Чайна дээр очоод үнэнээ л хэллээ дээ. Тэгтэл нэг чайна эмэгтэй хүрч ирээд нисэх дотор хэсээд явсаар байгаад аир чайна дээр ирж билетийг минь сунгаж өгөөд л, гааль дээр мэдэгдээд паспортны хуучирсан урж байгаад цагдаа дээр аваачдаг юм байна. Цагдаагийнх нь дарга нь гэсэн чинь нээх өндөр шар царайтай, бүдүүн халзан толгойтой нэг л аймар хүн ирсэнээ англиар мэндлээд нээх сайхан инээд алдаад л өрөөндөө аваад орчихсон. Хаанаас хаа хүрч яваа, юу хийдэг гээд асууж асууж бйагаад л инээсэнээ миний паспортыг аваад л гараад явчихсан. Удалгүй эргэж орж ирсэнээ монгол гээд л чайна-гаараа хэлээд инээж байснаа ахиад л гааль дээр аваачаад л нэг өвөр монгол хүүхнийг монголоор ярь гээд л нөгөөх нь манай дарга чамтай ярь гээд чөлөө өгсөн шөө, чи цай ууна уу гээд асуугаад, та ийм гоё хүүхэн байж яаж цагаа мэдэхгүй байна гээд л ярьж гарсаан. Заримыг нь хальт ойлгоод л, заримыг нь ойлгоод сууж байтал нөгөө цагдаа маань орж ирсэнээ инээд алдаад л нөгөө өвөр монголтой чинь ярьж байснаа та жаахан хүлээж байгаарай гэснээ нөгөө хүүхэнд даалгавар өгөөд л намайг энэ дотор байдаг зочид буудалд амраах хэрэгтэй гээд явуулдаг юм байна. Нөгөө өвөр монгол хүүхэн маань намайг буудалд буулгаад 2 хүний өрөө авч өгөөд л гараад явсан. Би ч өрөөндөө ороод орон дээр нь хэвтээд нам унтаад өглөө.

Утас дуугараад авчсан чинь хоол идэх үү, ямар хоол идэх вэ, юу уух вэ гээд л асууж байна. За тэгээд ус цасанд ороод гараад, дотуур нь алхаад л явж байтал бас л нэг цагдаа ирсэнээ минйи өрөөг энэ таны өрөө биш та өрөөгөө солих хэрэгтэй, одоо завтай бол би таньд туслъя гээд асуухаар "өө за тэгье" гээд л юу ч бодсон юмгүй нөгөө хүнээ дагаад л алхаад өөр өрөөнд орлоо.

Тэгсэн нэг хүний ортой саунтай бас жижигхэн бассейнтай том гэгч нь цонхтой өрөөнд оруулдаг юм байнаа. Удалгүй утас дуугаараад л та хоол идэх үү цай уух уу гээд л ахиад л та хоол идээд beer уугаач гэж асуугаад л энэ өдрийг өнгөрөөлөө.

Ер нь намайг шөнийн 00 цаг болтол цаг тутамд л юм уу, хоол ид гээд л утасдаад л байлаа. Ингээд нам унтаад маргааш өглөө нь 6 цагт нэг цагдаа эмэгтэй үүд тогшоод онгойлгосон чинь намайг хүлээж сууж байгаа дарга дээрээ аваад ирсэн. Бич бодлоо, энэ надаас их мөнгө нэхэх нь дээ гэж бодож байтал юу ч нэхсэн юмгүй, харин нөгөө эмэгтэйд чинь 2 хөлөө тавиад унаад явдаг тэрэг өгчихөөд намайг нисэх онгоцонд суулга гээд явуулчихдаг байгаа. Тэгээд л засдаа сайн яваарай гээд салсан даа.

Моголд буусан чинь бүх тосох байсан хүмүүс маань байхгүй, гав ганцаараа нисэх дээр буусан. Залгъя гэсэн ч монголын нисэхэд утас байдаггүй, гаалиас гарах гэсэн бөөн байцаалт, та хаанаас хаа хүрч яваа, хэдэн онд гарсанг асуугаад л. Ингэж нилээн удаан шалгасны эцэст нэг юм гараад такси хөлслөөд хот руугаа орлоо.

Ингэж 2дахв удаагаа онгоцноосоо хоцорлоо доо, дэндүү их цаг алдаж очсоон. Тэгээд 5-нд монголд очсон шөө...

Бүгдээс нь уучлалт хүсье ээ.

Сэтгэгдэлүүд:

1. Xishgee (зочин) | 2009-05-15 18:12:10
sain uu? egee.... nislegiinkhee soninoos bichsend bayarlalaa... za saikhan amraarai... taniig msgrt orj irkehiig khuleegeed l bgaa shuu... khairtai zunduu khairtai.....unseye... za bye
2. bukee | 2009-05-15 22:47:58
uiltei aylal arggagui xetsuuxen exeljee...odoo xaana bna ta???bid deerees xoish daxij uulzaaguil bgaa xexe...taniig yavsnii daraa boroond boondoo saixan alxsan...goy bsoon
3. bukee | 2009-05-15 22:50:42
busad jaaluud medcheed bid nariig nuutsxan bulagnasan geel gomdol meduuleel bgaa...jooxn tiim yum bolox nch bolsonldoo
4. Энгийн үг | 2009-05-16 01:29:14
frankfurteer ahij bitgii yavaarai yostoi demii gej bna lee hamag yum negjeed hetsuuu gsn bas beejin ih balai gsn manaihan l hed hed negjuuleed bas ongotsnoosoo hotsrood avsan tegeed ih hashirsan airchina-giin ongots niseh tsagaas neleen heden tsagiin umnu ochij burtguulj bhgui bol tsag boloogui bhad nischihdeg yum bileee. bi moscou ub l gej yavdiin moscou nbas neg ih sain bish ch franfurt-s hamagui deer bur heden huvi hehe za sain yavaad irsen l bol bolooo doo
5. Энгийн үг | 2009-05-16 01:30:47
bukee chi yaar muuuhai nadad ene tuhai heleegui shdeee hol bgaa bolohoor toohguimaa neeree jaaluud bi ochood ta nartai uulzahuu yaahuu ergelzchihleee hehe


guu shdee geh gej bna uu bi chaas ta nar oird uulzsanuu gsn chini ugui gesen tee martchihsan daa kkkkk za za bi bas neg udur ochih l bh daaa
6. tab77 | 2009-05-17 20:46:23
bi aymar yum xeleh geseniig oilgosongyi
7. EmInEnT | 2009-05-19 15:15:45
сайн уу эгчээ над руу админы эрх явуулчаарай би хөрвүүлэе одоо нэг хэсэг завтай байна
8. bukee | 2009-05-21 20:17:25
өөө уучил найзаа...битгий хэлээрэй гэсэн том хүний захиас байсын одоо нэгэнт ил борлсноос хойш уулзсымаа хэлээгүйд өршөөн хэлтрүүлээчээ
9. Xishgee (зочин) | 2009-05-22 11:34:08
Sain uu? egee..... yagaad oird tag chig bolchikhovoo..... duu ni taniig msgrt orood ireesei yariltsakhiinsan geed, blogtoo bichleg nemeesei unshikhiinsan geed l khuleegeed l bgaa sht..... gyals orood ireerei za
10. Onna1 | 2009-05-23 17:27:16
Cain baitsgaana uu?
1.Xishigee;cain uu? minii dyy egch ajil ixtei xootsoldox yum ixtei baigaa shyy yychilaarai
bukee;cain uu? minii duu xarin tiin yiltei aylal exleed dyyccan ,
engiinyg; xarin tiin mockbagaar ybax ni dandaa nicleg oroitdogch chiregdel ni baga canagdlaa
tab77; oo cain uu? argagyi ee, chi oilgoxgyi baix ni , magadgyi odor bolgon yydag arxia bagacgabal yumiig oilgox ni amarxan bolox baix doo,bac xyyxend xychindyylj olon xyyxedtei boloxgyi baix shyy

eminent; bayrlalaa,minii dyy cain yy? xicheel cyrgyyli ni dajgyi yu
bukee; cyyliin ene cetgegdeliig chin oilgocongyi
xishgee; axiad l cain uuOOn7yg? minii dyy egch ni oird shine baird nyyj orood nyydel xiigeed netee xaachixcan baigaa daraa xolboxooor ni dyyteigee msgrt orj yriy

za dyy nartaa cain uu gej mendleed ene zyniixaa amraltiig caixan ongoroogooroi gej xycie ,,,xairtai shyy xoorxon dyy nartaa,,,
11. sune | 2009-05-23 21:26:52
5.14-нд оруулсан юм байна шд, би юу ч мэдээгүй л яваад байсан
кк гэмээ цайруулаад хөрвүүлчихлээ
12. Нини (зочин) | 2009-06-15 20:30:20
Чи мэээн чи мэээн бүүр хөглөж гүйцсэн ыайна ш д

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.