Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
Хагас бүтэн сайн ба богино аялал охин хүү ээж гурав

   Монголоос ирсэн шөнөө л ээлжиндээ гараад, хэсэгхэн хугацаанд ч гэсэн түр амс хийсэн ажил төрөл минь толгой дээр овоолттой байсан болохоор 5-р сарын 12-оос эхлээд нэг минут амрах сэхээгүй шогшсоор энд нэг засвар, тэнд ч нэг тооцоо, энд ч хүүхдийн минь бие даасан тоглолт, тэнд ч хичээлийн жил дууссаны шалгалт шүүлэг, балет тоглолт цэцэг, 2 хүүхдийн ганцаарчилсан төгөлдөр хуурын 1,5 цагийн үзүүлэн тоглолт, тэнд ч жудогийн тэмцээн, за тэгээд өнөөдөр энэ сургууль дээр очиж хаалтын ажиллагааг үзнэ, маргааш тэнд очиж хаалтыг үзнэ, нийт оноо хэд байна гэх мэтчилэн явсаар 5-р сарын 30-нд бүх сургууль амарлаа.

   Хүү минь жудогоос нэг Алт нэг Мөнгө авч хичээлийн жил дуусаб хүүхдүүд амарч эхлэж, нэг санаа амарлаа. Ингээд гэнэт толгойд орсон юм гэвэл нээрээ монголд саяхан эх үрсийн баяр болоод өнгөрсөн. Охин, хүү 2оо аваад богино аялал хийе гэж шийдээд Viking line ба Швед улс руу 05.05-07.05.09 аялаад ирлээ. Сайхан дулаахан өдөр ч таарсан. Усан онгоцонд хагас бүтэн сайн учраас маш их хүнтэй. Пиг дүүрэн уусан идсэн хүмүүс. Яагаад гэвэл хагас бүтэн сайны 2 шөнийг усан онгоцон дотроо идэж уугаад дискодоод, өрөөндөө унтаад л маргааш нь Швед улсын нийслэлд очно. Ингээд ээж охин хүү 3 өдөржингөө Шведийн соёлтой танилцаж, музей болоод үзвэр үйлчилгээ үзсээр цаг гэдэг маш хурдан өнгөрч орой нь хоцрох дөхөн байж өрөөндөө ирээд бүтэн сайныхаа өглөө гэртээ ирлээ.

   Хүүхдүүд ч амралт болсон эхний аялалыг хийчихлээ гээд маш сэтгэл өндөр байсанд ээж нь таатай байлаа. Аан тийн 3-лаа хоёр мотоциклтой гарсан учир охин, хүү 2 маань ээлж ээлжээр ээжийгээ ардаа суулгаад такси хөлслөхгүй их цагийг хэмнэж явсан.

   Шведийн төв вокзал дээр маш их монгол хүмүүстэй таарсан. Гэвч тэдний минь ирээдүй юугаар төсөөлөгдөж байгааг та нар ойлгож байгаа байлгүй дээ. Нэг эмэгтэйтэй жаахан ярьсан чинь, 3 хүүхэд нь монголд байдаг нөхөртэйгээ хамт шведэд ирээд 2 жил болж байна гэж ярьж байсан. Би гэдэг хүн ямар их хэцүү байдаг бол доо гэж бодогдож байлаа. Үр хүүхдээ санана, өөрийн гаргасан үрээ орхиод амьдралын төлөө явж байгаа ч, эвий минь дээ хүүхдүүд нь өнчин хүүхэд шиг байгаа байх даа гэж бодохоор сэтгэл минь шимширч байсан...

Энэ богино аялалыг иймэрхү л бичлээ.

Сэтгэгдэлүүд:

1. sune | 2009-06-16 12:42:54
хөөх эхний хэсгийг нь уншсан таны өмнөөс ядарчлаа

харин тиймээ, монголд ажиллах сайн нөхцөл эсвэл цалин өндөргүй болохоор үр хүүхдүүнхээ төлөө дуртай дургүй гадаадад ажиллаж байгаа юм даа..
2. Onna1 | 2009-06-26 04:43:45
sune; cain uu? xexexex ene bol gadnii nydeer xaraad torcon bodol yum yy daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.