Хоёр хүүхдээ амралтанд явуулчихаад өөрөө Норвег улсад 4 дэх шөнөө хонож байна. Хэдийгээр энэ улсад ирээд удаагүй ч хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс нь их сайхан зан чанартай хүмүүс байдаг юм байна. Маш энгийн уриалж дуудсан, зочломтгой гэж ойлголоо. 3 өдөр хотын төв болоод үзвэр үйлчилгээг нь үзлээ, их таалагдлаа. Оройдоо зочид буудалдаа хүрж ирээд л тв үзэж хэвтээд, шөнөжингөө кино хараад л сүүлдээ нойр хүрэх шинж алга даа. Аялал сайхан байгаа ч сэтгэл дундуурхан, дотор ямар нэгэн юм дутаад л байх юм. Хоёр шөнө хоёр хүүхдээ зүүдлэж хоносон. Шөнө дунд утасдсан чинь охин маань шууд л мама та зүгээр үү, сайхан аялаад битгий их юм бодоорой гэж байна. Хүү маань мама би удахгүй гэртээ очноо гэнээ. Хоолоо идсэн үү?, хоолоо сайн идээрэй гэж байна. Хэхэхэ ээж охин хүү 3 гэрээ санаж байгаа нь илт байнаа янз нь.
Хоол иднэ гэсэн ч хоол идэх сонирхол төрөхгүй юмаа. Магадгүй хоёр хүүхдээ санаад байх шиг байна. Миний хүү далайд өдөр болгон сэлж, наранд биеэ шарж байгаа гэнэ. Охин минь болсон чинь наранд удаан суухаар биеийнх нь арьс тос түрхээд нэмэргүй өвдөж байна гэж байсан.
За нэг иймэрхүү маргааш үдээш хойш 14.15 буцна. Тэгээд ирэх долоо хоногт ямар үйлдэл хийхээ сайн мэдэхгүй л байна. Болж өгвөл хоёр хүүхэдтэйгээ Лондон руу нисэх шийдвэр ч гарч магадгүй шинжтэй байна. Манай улсаас Лондонд 3 хоногийн зочид буудал нислэгийн бүхэл бүтэн пакет нь 225е-гоор нэг насанд хүрэгчийн нислэг байсан.Үнэ хямдралын билет...
Аан нэг бол АНУ руу 7 хоногийн аялал байсан. За тэгээд л дараагийнх нь эх орны наадам их сонирхолтой байна даа. Ганцаараа аялал хийхээр их гоё завтай бас эрх чөлөөтэй юм шиг санагдаж байсан боловч их олон хоног хоёр хүүхдээсээ хол байвал галзуурах юм байна шөө.
Миний хоёр хүүхэд мама монгол явъя гээд байсан чинь яагаад юм монгол явах сонирхолгүй байх шиг байна аа. Юм л бол мама та монгол явад монгол чихэр бэлэгнүүдийг минь аваад ир, бид хоёр эндээ гэртээ баймаар байна гээд байна. За нэг иймэрхүү шиг л байх шив дээ.

Сэтгэгдэлүүд:
санахгүй амар шд кк
Ycniixybilgaan;oo tiim zaxia baix oo
Xishigee;Cain uu? minii dyy ta 4 mini cain baigaad egch bayrtai baigaa shyy tegne ch gej bodoj baina.tegnee egch sms bichne
sune; minii dyy cain yy ? yu xiij amarch baina daa, xarin tegnee xoer xyyxdee abch ybna geed amlachixcan ychiraac ene xoertoi ybj l taaraa
namara; cain uu , minii dyy , ydaxgyi minii dyy bac cyrgyyli coel ajil amidral jigdereed irexeeree ayladag bolnoo , aylax ni neex xycex yum bish mongo yrexiin nemer
ashita; Cain, cain yy? Minii dyy xicheel cyrgyyli ni dajgyi yu.xarin tiin egch tegej bodood gantsaaraa ybcan chin ard bac tatlaa garaad baix yumaa....
uneniig helhed shal durgui hudluv
Сэтгэгдэл үлдээх: