Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
3-лаа гэртээ ирж, гэр маань дүүрлээ

   Бид 3 гэртээ ирж, гэр маань дүүрсэн ч сэтгэл маань нэг л онгойж өгөхгүй юм. Хоёр хүүхэд ч ирсэн даруйдаа гэрээ цэвэрлээд л хувцас хунараа ванн руу шидчихээд, шууд угаалга руу орчихлоо. Орой нь 3-лаа гадаа grilli хийж жаахан shoshlik хийж идсэн болоод, унтах цаг болоод ор орондоо нам унтаад, өглөө би унтах гэсэн унтаж чадахгүй хий дэмий нэг шөнийг хулжиж өнгөрөөлөө. Ингээд хүүтэйгээ хамт 24.06.09-ны 12.30-д жаахан жуухан асуудал шийдэх уулзалт байлаа. Хүү бид хоёр ахиад гадны 4 хүүхэн. Хүү бид 2 гэртээ яриагүй шууд л явж очсон юм. Ингээд 30 минутны өмнө явж очоод хүлээж суухдаа би хүүгээсээ бага зэрэг асуултыг асууж суулаа. Тэгсэн миний хүү хэлж байна, ээжээ надад мөнгө хэрэгтэй байна. Өөрийн гэсэн гэж байна. Яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь одоо би өөрөө жудогийн өмд цамцаа авмаар байна. Бас өрөөгөө ондоо болгомоор байна гэнээ. Чамд сар болгон 150е орлог байгаа шөө дээ гэсэн чинь, үгүй ээ надад сардаа хэрэглэх 2000 мөнгө хэрэгтэй байна гэж байна. Би тэрхэн хэсэгт уур ч хүрэх шиг бас би бодлоо нээрээ ыи хүүдээ одооноос эхлээд өгч байсан нь зөв юм байна гэж бодоод гарын үсэг зурж өгөхөд бэлэн сууж байлаа. Тэгээд би чамд зайрмагны bar нээж өгье гэсэн чинь энэ чинь бага шиг олно тэгвэл би авахгүй ээ, та монгол яваад ир гэж байна. Миний хоёр хүү хэзээ ч надаас мөнгө гуйж байгаагүй, гэвч одоо 16, 14 нас хүрэхээрээ бас л мөнгөний их үүсвэрийг хийх сонирхол их байдаг юм байна. Ээжтэйгээ хамт мөнгө бодоод сууж байхдаа ийм юм ярьж байгаагүй ч, яг ажиллаж үзээд цалин гэдэг юмыг авахаасаа өшөө их өндөр цалинг сонирхдог юм байнаа. Удалгүй гэртээ ирээд хүүгийнхээ хэлсэн асуудлыг охиндоо хэлээд ярьж байсан чинь охин маань бас л 1000 гараны цалин авчих юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг юм байна.

Ингээд би бодлоо, тиймээ би чинь их том болсон хоёр хүүхэдтэй мөртлөө яагаад ч юм энэ талаар ер ярьж байгаагүй юм байна, бодож байгаагүй юм байна. Энэ бүхэн миний амьдралын анхны асуудлууд гарч ирээд байнаа. Ингээд хүүхдүүдтэйгээ хагас хугас ярилцаад би гэдэг хүн тайван байхын тулд унтах эм уугаад өдөржин шөнөжингөө унтаад сая 17 цагт охин маань сэрээж байна. Нойр ханаагүй ч босож хйисэн цуйванг идэх гэсэн хоолой давахгүй л энэ тухай бичиж сууна.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-06-26 04:14:47
за аялаад ирэв үү хө
2. Onna1 | 2009-06-26 04:17:08
tegcen amralt duucaxcgyi neg l gazar zogccon yum shig canagdaad cuuj baina, ajiltai baixad xyrdxan amray gej bodood baican chin yag amraxaar ectoi enyyn shig xereggyi yum baidagyi yum bainaa oo
3. amanjinka | 2009-06-26 04:19:09
хэ хэ тэгнэ дээ
4. Onna1 | 2009-06-26 04:31:23
xarin tiin , shine shine acyydal odor byr garch irex yumaa, dabj garch chadax bolob yy gej bodood l baix yum daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.