Амралт гэдэг ийм байдаг билүү гэгчээр л хөлнийхөө улыг эргэтэл хаана юу байгаа бүхнийг үлдээхгүйхэн шиг үзээд авъя гээд гадуур дотуур шөнө дөл болсон хойно хоёр хүүхдээ чирсээр орж ирж байгаа шаа. Хөл маань ч дийлдэхийн аргагүй өвдөж байна. Ганц сурч байгаа юм маань гэвэл сайн зурагчин болох шинжтэй бас гарлагын үүдийг сайн нээгч болж байна. Нүдээ аньж байгаад л нөгөө гарынхаа суганаас гаргаад л байна шөө дээ. За тэгээд ойлгомжтой шөнө дөл болсон хойно унтаж байнаа бид чинь үд болтол унтаж үхэрийн дуунаар сэрнэ. Тэгээд хоолоо голж xomdog сэтгэл төрөөд л, унтсан ор маань хатуудаж, идсэн уусан маань шингэхгүй л явна даа. Ажил хийж явахад хугацаа их хурдан өнгөрдөг ч амралттай үед хугацаа их урт байдаг юм байна.
Хийх юмаа олж ядаад хоног хугацаа явж өгөхгүй үйлээ үзэж байна даа. Мөнгө гэдэг гарын салаагаар урсаад л байх юм. Тэгэх бүрд сэтгэл дунд нэг юм бодогдоод л тэгээд өөрийгөө тайтгаруулаад за яадаг юм 10 жилд нэг удаа гээд инээчихээр сэтгэлд өег байна даа.
Амралтаа гэж сууж босоход хэд хэдэн зуугаар л гардаг эд байна даа. Авсан юм нь дандаа нэг хэрэглээний хог. Тэгж байж л сэтгэлд нь амралтаа сайхан өнгөрөөж байна гэж бодогддог бололтойдог оо. Ийм амралтыг хүсэхийн ч хэрэггүй юм байна дөө. Надад бол ингэж амарсанаас ажилтай байсан минь дээр санагдаж явна аааааааааа. хэхэхэхэхэ

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: