Би гэдэг хүн та нартайгаа хайр сэтгэл ярьж хамрыг чинь сэртэлзүүлж, зүрхийг чинь дэлсэгүйхэн шиг нэг хайртай найзынхаа тухай дурсая гэж бодлоо. Бид 2, 3 ангиасаа эхлээд л нэг өвөртөө орж шивэр авир хийгээд л бүх л зүйлийн талаар ярилцана. Хоёулаа чацуу мөртлөө 2 ондоо ангид байдаг байсан юм. Тэр болохоор борогшуухан буржгар бөгсөө өнгөрсөн урт хар үстэй, нүд нь онигор, нүдээрээ инээдэг, нээх гоё цав цагаан яралзсан шүдтэй, сайн гэгч ажих юм бол маш хөөрхөн жирвийсэн хар хөмсөг нь өөрт нь их гоё зохидог тийм хөөрхөн охин. Би болохоор авах юм байхгүй өвөл зун гэхгүй шав шар охин жижигхэн арзгар хэвчгэр бор бөгсөө өнгөрсөн өтгөн үстэй, нүдээрээ инээлэг ийм хоёр найз байлаа. Хүн болгон бид хоёрыг ихэрүүд үү гэж асууна. Заримдаа ч бид хоёрыг хүмүүс танихгүй нэрээр маань дуудна. Бид хоёр 10 ангиа төгсөн төгстөл адилхан хувцаслана, өндөр нам, гутал нь хүртэл адилхан размерийн хувцас өмсөнөө. Сүүл сүүлдээ ээж аав нар маань ийш тийшээ яваад ирэхдээ бид хоёрт адилхан хувцасыг авна. Ер нь 5-10 анги хүртэл ээжийнхээ хувцасыг хүртэл байхгүй хойгуур нь эвдэж байгаад нарийхан jufik юмуу ямар нэгэн юм хийгээд эвдээд өмсчихөөд хоёулаа ээжийнхээ өмнө зэрэгцэж зогсож байгаад загнуулна.
Гэрээс гараад бол "хүүрээ чамаас болж загнууллаа" гээд л бие биеэндээ туньж гарна. Тэгээд нэг эвгүй үг хэлээд л буруу тйишээ алхаад явчих юм бол араас нь гүйж ирээд л бие биенийгээ аргадаад суучихна шдээ. Тэгээд бүх юм хэвэндээ орно доо. Бүхнийгээ мартчихсан дахиад л шинэ гоё моодны хувцас болоод янзан бүрийн юм сэтгэнэ шдээ.
Хатгамал хатгана. Номны зохиолоос сэдэвлэж янзан бүрийн гарааг юм бичиж түүнийгээ цагаан ногоон шар даавуун дээр шивэж оёх юмуу, хатгаж нусны алчуур оёж угааж ирээд дардаатал индүүдэж байгаад хэрэглэнэ. Дүү нартаа өгнө. Янзан бүрийн дээл болоод товч зангидаж, хаваас хийж ээж нартаа туслана. Оройд үхтлээ ядарсан хоёр хөөрхөн жартгар охидууд нэг нэгнийхээ гэрт ядарсан чигээр нам унтана. Ээж аав нар шөнө дөл болсон хойно ажлаасаа ирээд загнахдаа загнаж, ядарсныг нь гайхаад духан дээр нэг үнэрлээд өнгөрнө. Манай аав болохоор онцсайн хоёр хүүхэд гэж хэлэх их дуртай байж билээ. Тэдний аав нь болохоор супер байнаа манай хоёр гэж их хэлнээ. Тэрэнд нь хоёулаа баярлаад л өглөө эрт гэгч нь босож байгаад л тэдний гэрт нь ус түлээг нь бэлдчихээд манай гэрт очоод л хамаг юмыг цэвэрлэчихээд л тэднийхээс угаах юмыг нь авчраад ярзаатал угаагаад л хатаачихаад өөр өөрсдийнхөө ажилд ордог байсан сан.
Заримдаа ч хэт их цагийг өөрсөндөө зарчихаад ээж аавыгаа ирэхээс өмнө амжуулах гэж үйлээ үзнээ. Дүү нараасаа их юм нууна аа. Тэр нь бид хоёртоо их нууц. Заримдаа ч нууцалсан бүхнийг маань дүү нар мэдчихнэ. Ээж аавд ховлоно. Маргааш нь дүү нараа хоёулаа зодчихно. Тэгээд хоёулаа ямар нэгэн аргаар чихэр ч юмуу дүү нараа хуурах юмаа олчихоод л ээжид битгий хэлээрэй гээд гуйж гуйж байгаад аргалдаг байсан даа. Дүү нар ч яг л нууна шдээ. Аав ээжийгээ харлаа бол яг нуугаач. Жинхэнэ ховлож байгаа юм чинь. Хоёулаа айлын том охин байсан болохоор ширүүхэн зад загнуулна. Яг 8, 9, 10 ангид юмуу даа, жинхэнэ охидууд нүүрээ буддаг бас шилэн торико сонирхдог үе болж хаанаасаа ч юм сормуусны будаг олчихсон бас пудор олчихсоон, нэг жижигхэн хар харандаа бас бабйгаа их догь. За тэгээд аав ээж гараад л ажилдаа явлаа бол хоёулаа бие бие дээрээ аль хэдийн годос хийгээд айлчилчихсан будаг яриад л бие биенийгээ будаад л суучихна шдээ. Нүд руугаа хар харандаагаар хатгаж байгаад зурна. Тэр үеийн сормуусны буаг нь түй гэж нулимаж байгаад сойзоороо нухаж нухаж байгаад л будна. Хар харандаагаар уруулаа хүрээлнэ. Нөгөө нэг арайхйиж олсон шилэн торикоогоо өмсөнө. Урагдсан бол гараараа оёж байгаад л өмсөнө.
Ээж аавыгаа ирэх дөхөхийг андахгүй шдээ. Бушуухан гэгч арилгана. Яваа яваандаа архаг хоёр будагчин аав ээжээс нуусан бүхэн санамсаргүй баригдаж эхлэнэ дээ. Ээж нар хаанаас авсан гээд л байцааж гарна. Хяналтыг ёстой сайн тавина даа. Хоёулаа бие биенээ өмөөрч худлаа ярьж баригдаад л уйлна.
Ингээд арайхийж насанд хүрсэн чинь бид хоёр бүжгэнд хорхойсоод л, нийтийн бүжиг гэдэг гайхамшгийг хулгайгаар орж бүжиглэж нэг зуны амралт дуусав уу үгүй юу. Гэтэл манай ээжийн танил нь очоод ээжид маань хэлчихдэг юм байнаа. Хоёулаа зодуулаад л ахиж орохгүй гэж ам өгсөн ч нууцаар ордог байнаа. Нэг өдөр ёстой тачигнатал бүжиглэж байсан чинь ээж бид хоёрыг барьж аваад чирээд харидаг юм байна. Хоёулаа хоорондоо одоо яах уу, зугтах уу зодуулна шдээ гээд ярьж байсан чинь ээж сонсчихоод "би та хоёрыг ердөө ч зодохгүй бас загнахгүй ээ" гээд л аргаа барсандаа уйлсан уу, хоёр жижигхэн охиныгоо хараад өрөвдсөндөө уйлсан уу? уйлаад л байсан. Бид хоёр айсан гэж жигтэйхэн.. Тэгээд ээж ч уйлахаа болилоо. Аав нь ирэх гэж байна гээд хоол цай болж суухдаа ээж нь аавд нь хэлэхгүй ээ. Миний хоёр охин сайн боддоо. Ийм хөөрхөн охидууд бүжгэнд ороод л хүмүүс юу гэж бодох бол!!! Хоёрдугаарт тэр муухай хар юмнуудын гар нь бөөн хөлс байгаа тэр муухай бохир хөлстэй гар та хоёрт хүрнэ гээд сайн бод доо гээд хэлдэг юм байна. Бид хоёр ч яахав дээ чи би гээд бие биенээ нудраад өнгөрсөн дөө.
За тэгээд удалгүй хайртай найзын маань ээж нь нас бараад хэдэн дүү нартайгаа үлддэг юм байнаа. Мань хүн ч их дээд сургуульд орсонгүй, шууд л монгол уйгар бичгийн багшаар сурч байсан 10 жилдээ үлдсэн. Хоёулаа хааяахан байгаа мөнгөө нийлүүлж байгаад хаана юу хийх вэ яахуу гээд л сэтгэж гарна. 3 жил уйгаржин монгол бичиг заасны дараагаар монгол улсын багшийн дээдээс багш нарын семнариас заах арга энээ тэрээ юманд явсаар өөр аймаг руу томилолтоор явж багшлаад л бид хоёр бие биеэ олоход хэцүү болсон юм.
Манай ээж аав дээр очоод асуугаад байна, би ч гэрээр нь хэдийд монголд тэр үедээ асуугаад байна, ажил ч чөлөө өгөхгүй ээ. Заримдаа ч шөнө үүрээр замын унаагаар ч хамаагүй дайгдаад л хүрээд ирнээ.
1996 оноос хойш бүүр таг болчихсон. Хоёулаа хаа холоос сургийг нь гаргана. Би гэдэг инь шөнөдөө зүүдлээд санаад уйлаад гомдоод л тэр бүрийг захиан дээр бичээд л явдаг байсан. Мань хүн ч захиа занааг дүү нарт маань өгчихдөг байлаа. Бүх л захиан дээр "хүүрээ чи үхчихсэн юмуу, хурдан хүрээд ирээч" гээд л зандарч гарна шдээ. Хэд хэдэн захиан дээр чамайг санаад байнаа чамайг дагаад хот руу шилжихээр зэхэж байна гээд л бичээд байна. Нөгөө захиаг би хагас жилийн дараа авна. Шуудан ийм л байлаа шөө дээ. Нэг захиан дээрээ багшийн дээдэд орсон, монгол хэл бичгийн ангид гээд бичээд ангиа болоод бүх хаягаа өгсөн байж билээ. Тэр л газар яваад очсон бас л байдаггүй. Ер нь хотод ирсэнээр хойш бүүр хаягаар олоход хэцүү болж билээ. Сүүлдээ ч бүүр сураг тасарчихсан юм. Намайг очих болгонд аав ээж хоёр маань миний муу охин ирээд сүү тараг авчихаад жаахан уйлж байгаад л явсан, энэ хаяг нь гээд өгнө. Тэр хаягаар нь хэзээ ч олддоггүй байлаа.
2005 оны зун монголдочдог юм байнаа. Монголд нилээн хэдэн сар болчихсоон. Тэгээд ялалт кино театрын урд гудмаар нэг танилтайгаа хамт хамаа намаагүй ярьчихсан тачигнатал инээгээд явж байсан чинь нэг эмэгтэй зөрдөг юм байна. Нээх хол ч зогсонгүй эргэж харангуутаа өнөөх эмэгтэй маань миний нэрийг хэлээд дууддаг юм байна. Бараг л юу билээ гэж бодох зуур бие биенийгээ хоёулаа хойлоогоороо таньж эхлэлээ. Мөөгийн юу гээд уулзалдсан даа. Би ч нөгөө хүндээ учир байдлаа хэлээд шууд л аав ээжийнх рүүгээ аваад очих нь тэр. Хөгшчүүл маань гэрт байгаа учраас хоёулаа хамаагүй юм хум асуусан ч үгүй зөвхөн бие биенээ загнах ч биш зандрах ч биш жаахан хүүхэд шиг туньж байсан бүхэн маань болиод цай цүү болдог юм байнаа. Яг энүүхэн үед бид хоёр бие биенийгээ хараад гар хуруу маань салганаж нүдэнд нь нулимстай сууж байсан юм.
За тэгээд маргааш гэрт нь очлоо. Мань хүн охинтойгоо хоёулахнаа гэртээ байнаа. ТВ-гийн хажуухан энгэрт тал хашаагаа хатгачихсан нээр том дүнзэн байшинтай /бүх л дүнзээ булган аймгаас аав нь охинтой болсонд нь ачуулж авчирсан/ гадаа нь томоос том нохойтой арай хийж л нохойгоо барна тэр их аймаар нохой. Тэр л том дүнзэн байшинд хамгийн түрүүнд нүд тулан тусдан хоёрхон нандин эрдэнэ бий. Тэр гар хивсний машин буюу рам нөгөөх нь хуучны 10 хурууны бичгийн машин. Тэр л гар машинаар машины бол машины хивс креесэл сандал болоод орны бүх хивсийг нэхнэ. Тэрийг нь хүмүүс захиалж авна. За тэгээд ярьж байгаа юм нь энийг санаж байна уу бид хоёрын хатгаж дэрний уут хийсэн загвар шдээ гээд л бага балчир байхдаа хийдэг байсан бүх л загварыг харуулна шдээ.. Машиндаа суурь утсаа орооход маш х хүч хөдөлмөр шаардана. Бичгийн машинаараа бичихдээ хэдэн хуруу нь гялс хийтэл танигнуулж өгнө. За тэгээд хоёулаа бүтэн 7 хоног охинтой нь хамт байлаа. 3хан настай дөнгөж хөлд орж байгаа охин нь ёстой бид хоёртой аймаар адилхан хөөрхөн. Хэлд ч ороогүй.. Хоол унд энээ тэрээ гээд л хажуугаар нь хоёулаа хивсийг нь нэхнэ. Яг намайг буцах шөнө үүрээр нөхөр нь ирдэг юм байнаа. Хөдөө ажлаар яваад ирж байгаа юм. 10л тараг, 10л сүү авчирч байгаа юм. Эхнэр нь сүүгүй бол цай ууж чаддаггүй ганц хэрэгтэй юм нь гэж байгаан... За тэгээд мань хүн үүрээр босоод л бушуухан авчирсан сүүг голж шилж үглэн барин байж цай цүү болсоон. Намайг явахад бөөн уйлаан майлаан маань арай гайгүй намдаж сэтгэлийн бэтгэрэлт маань салж билээ. Үүнээс хойш ахиад л уулзалдаагүй маш их удлаа даа. Ийм л хөөрхөн найзтай байлаа. Энэ бол миний нэг л найзын маань дурсамж юм шөө... Миний хайртай найзын нэрийг Мөнхчулуу гэдэг юм. Охинд нь миний нэр байгаа. Энэ үед би өөрийгөө ухаан муутайг гайхах найзаараа бахархаж явсан юм. Миний найз ямар гоё эзэгтэй болоо вэ маш даруухан эгэл жирийн элдэв санаа бодолгүй сайхан л бүсгүй сайхан эмэгтэй болж дээ гэж бодож алхаж найзыг дуурайхсан гэж хүсэж мөрөөдөж явсан. Гэвч ийм эгэл жирийн амьдрал ханьлах хань чинь дургүйхэн дуугүйхэн байдагт харамсаж явдаг юмаа эрчүүд минь.

Сэтгэгдэлүүд:
сонирхолтой байлаа
Сэтгэгдэл үлдээх: