Заааааааааа, гэж санаашран санаашран байж ийм үгийг хэлж байсан юм. Миний охин эрдэм ном их сураад эх нутаг, эх орондоо эрдэм номтой хүн болоод ирдэг юм шүү, хүний муухайг сурахгүй сайныг нь харж сурч, үлгэр дуурайлтай яваарай. Гадаад хүмүүс худлаа ярихгүй, хулгай хийдэггүй хүмүүс шүү. Хүн чамайг загнаж байсан ч сайн сонсож явах хэрэгтэй, юу ч хэлж байсан за гэж хэлж сур,,, Ер нь л европ хүмүүс тоглоом шоглоом гэж байдаггүй хүмүүс байдаг юм. Ажилсаг нямбай байж аливааг хийхдээ бодож бйаж хийэ байгаарай,,, гэж хэлж байлаа. Энэ л их сургаалийг сураад биелүүлэх нь юу юм бэ, гэвч үргэлж л миний цээжинд явдаг юм. Сүүлийн үед тэр бүү хэл энэ хэлсэн үг болгон их санаанд минь орох юм. Яагаад бэ гэвэл эвий миний муу ав ямар их ухаантай үгийг хэлж байу бэ гэж их бодож, үг бүр нь утгатай. За тэгээд би юу сурав аа, юуг сураагүй вэ гэж ирээд л бодож үзлээ. Ямартай ч хүний дунд нь гүйж явна даа юмыг сураад шалсангүй ч арга замаа олчихсон явах шиг байна даа гэж их өөрийгөө өмөөрөх юм даа,,, Ингэж их өмөөрсний хүчинд хөнгөхөн сэвэлзүүр салхитай хийсэж яваа юм байна гэж бодон мишээж сууна. Тэгэхээр дүү нартаа зөвлөхөд аавын минь хэлсэн үгийг сурах гэж эрмэлзэн зүтгэж яваа дүү нар та бүхэндээ аавынхаа хэлсэн үгийг давтан хэлж эрдэм ном сураад монголдоо буцаж очоод эрдмийн үрийг тариарай гэж хүсье,,, Ямартай ч 04.07-13.07 байхгүй байх юм байна шүү. Хааяа нэг орж ирж байнаа
Хэдэн дүү нар маань орж ирж хөрвүүлж өгөх байхаа гэж бодож байна

Сэтгэгдэлүүд:
tanii blogiig haij olood unshlaa.
ta ih gegeeleg yum bichdiin bnoo.
aaviin tani ug unen ugee.
bi bas heregjuulnee,
tand bayarlalaa gej heleh heregtei bhaa.
Сэтгэгдэл үлдээх: