Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
Аав ээжийгээ гоёчихоод хажуудаа дагуулаад явах сайхан шүү

    Намайг бага байхад бид нар их жоохон дэрсхэн хүүхдүүд байсан юм. Том 3 нь охин, дунд 3 нь хүү, бага нь охин. Бүгд 1.2-1.4 сарын зөрөөтэй. Манай ээж биднийг том 3-ыг нь ихэр хувцслаад л дунд 3 бандиа ихэр хувцаслаад л бага 3 охиноо улаан малгайт шиг ихэр хувцаслаад л дагуулаад л явдаг байсан юм. Бүгдэд нь шинэ хувцас оёхыг нь оёоод л, авахыг нь эрдэнэтийн орос дэлгүүрээс аваад л өмсгөөд л хүүхдүүдээ дагуулаад явна. Түүндээ аймар баяр баясгалантай тачигнатал инээгээд л яг л ангаахайнуудаа дагуулсан нугас шиг алхана шдээ.

    Хэрэв аавын машины урд нь ээж суух юм бол ээжийн өвөр дээх 2 юмуу 3 бага маань сууж явах жишээтэй. Ар талд нь томчууд нь сууна. Бүгд л чи би гж уйлан дуугараад л бас болоогүй ээ, тэрүүхэн тэндээ гомдол нэхээд л уйлагнасан. Гэтэл энэ байдал маань одоо бол эсрэгээрээ эргэж байгаа юмаа. Яагаад гэвэл ээж аав хоёр маань хөгширсөн. Хүүхдүүд дунд нь 2 хэсэг хуваагаад л нэг хэсэг нь аавыгаа гоёлоод л авч явах дуртай, нэг хэсэг нь ээжийгээ ёстой гоё хувцаслаад авч явах жишээтэй. тэгээд би бодож байгаа юмаа, бид нарыг гараагүй байхад ээж маань аавыг гоёоод л дагуулж явдаг байсан байх даа. Одоо тэгсэн чинь олон хүүхдийн ээж аав болоод өтлөх насандаа аавыг гоёхоосоо илүү энэ хэдийгээ гээд л суух болж дээ гэж..

    Гэтэл энэ гадаадуудыг хараад байхад эр эмгүй л гоёх юм. Зарим нь ч арчаагүй л байх юм. Мөн нээх залуу хүн шиг, өөрийгөө залуу гэж яриад азийн охидуудыг дагуулаад л суучихсан байхыг нь харахаар сэтгэлд эвгүй санагдах юмаа. Ойлгоё гэвч ойлгож болохгүй юмаа.

    Гэтэл миний аав чинь одоо 57 нас хүрч байна. Миний муу ээж 56 настай байдаг. Жар хүрэхээс нь өмнө авья гэснийг нь авч өгч нээх гоёоод л хажуудаа дагуулаад л явмаар санагдаад байх юм. Гэвч даанч ээж минь элэг, хөл, бөөр нь өвдөөд хол ч явж чадахгүй ёо ёох гэсэн хүн байх юмаа. Эм авч өгөөд, эмчид үзүүлээд ч нэмэргүй. Бичээд өгсөн эм тарианд их дургүй. Аав болохоор бөөр нь өвдөөд бас л эм тариа дээрээс нь өөрөө эм тариагаа уух их дургүй. Авч өгсөн хувцас хунарыг өмсөнөө гэж байхгүй зүгээр л хадгалчих юм. Яагаад ч юм хөөрхөн хувцаслачихаад хажуудаа авч явахыг ямар их хүсэж байгааг минь ойлгохгүй бид бол хөгширсөн хүн л гэх юм. Аав ээжийгээ хөөрхөн хувцаслаад л дагуулаад явахаар нээх гоё байдаг боловс ийм залуухан байж хөгширлөө гэхээр л сэтгэл минь харлаад хэцүү юмаа. Энэ сэтгэлгээг нь арилгамаар байх юм. Уул нь аав ээжийгээ сайхан гоёчихоод гараас нь хөтлөөд л явахаар сайхан шөө. Миний хоёр эмэгтэй дүү нөхөрт гараагүй байхдаа хоёр эрэгтэй дүүгээ гоёчихоод л үерхдэг найз охин нь юм шиг л дагуулаад л явдаг байж билээ. Мэдэхгүй танихгүй хүмүүс бол энэ чиний нөхөр юмуу гэж асуудаг байсан юм. Гэтэл би аав ээж хоёрыгоо дагуулаад л хүмүүсийн нүдийг орой дээрээ гартал нь аваад явахсан гэж их хүсэх юм. Даанч ер санаснаар болохгүй юмаа.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-10 21:41:26
одоо хүүхдүүд чинь чамаар гоёх цаг болж дээ хэ хэ
2. Onna1 | 2009-10-11 08:50:40
amjinka,cain uu , xiixixixi xarin tegex geed l baina shuu
3. Sune | 2009-10-15 18:13:03
таны байгаа орчин таны аав ээжийн байгаа орчин хоёр өөр байх л даа
монголчууд өвөө эмээ болоод л хөгшинчлөө гэж өөрсдийгөө боддог байх, гэтэл гадаадынхан тийм биш
4. Onna1 | 2009-10-15 18:56:09
sune, xarin tiin tec ondoo shyy

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.