Криллээр бичигч... ЗААВАРТАЙ ТАНИЛЦАХ
Тиймээ би мэдэрч байсан юм байнаа Тиймдээ ч тань руу 20-ны шөнө залгасан юм байна

   Тиймээ, би таны явах гэж байгааг чинь мэдэрч байсан юм байна. Тиймдээ ч 20-ны шөнө таныг эмнэлэгт хүргэгдэхэд залгаад таньд Чигээ эгчээр юм хэлүүлж ярьж байсан юм байна. Гэхдээ л би таныг ингээд явчихна чинээ бодсонгүй, зүгээр л жоохон ч гэсэн эмчилгээний үнийг би төлнө гэж амалсан. Жаахан л эмчилгээ хийчих юм бол босоод л ирэх юм шиг бодсон юм. Тэгсэн болохоор л би Оюунаа эгчээ ирэх долоо хоногт би таньд жаахан мөнгө явуулна за юу гэж хэлж байсан юм. Тэгж хэлсэний шөнөөс эхлээд миний нойр хүрэхгүй, хий дэмий эм уугаад унтах гээд ядаад байсан юм. Юу яагаад ингээд нойрыг минь хүргэхгүй байгааг би ердөө ойлгохгүй, хий дэмий нойрны эм уугаад унтах гээд ядаад бас ажилаа хийхээр нэг л юм цаанаасаа нөлөөлөөд байсан юм. Тиймдээ ч гэрийнхэн рүүгээ өнөөдөр ярьж бүгд сайн байгааг асууж, нетэд суухаас айгаад байсан юм. Яагаад гэдгийг мэдэхгүй юмаа. Гэтэл намайг залгасны 3 хоногийн дараа нь та минь тэнгэрт одчихож. Уул нь би таньд хэлсэн шүү дээ. 11 сарын 1-нд эмчилгээний мөнгө явуулна гэж... Та яагаад надад үнэн учрыг хэлсэнгүй бэ. Тэгсэн бол өдийд инээгээд сууж байх ч юм билүү. Яагаад ийм асуудал болчихвоо? Уул нь та надад хэлэхдээ зүгээр дусал хийлгэж байнаа, эмч хийлгэ гэсэн юм гэсэн биздээ. Би таныг миний бичсэнийг уншаад намайг тоглоод айлгасан юмаа гэж хэлээсэй гэж хүсээд байх юм. Ийм хурдан бүх юм явагдлаа гэж үү. Тэгээд бүүр маргааш өглөө нь гаргана гэж үү. Энэ худлаа байхаа гэж бодогдоод байна. Би таньд амалсныгаа явуулая, та болдог бол зүгээр инээгээд ирээч дээ. Би таниас гуйж байна шдээ...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.